“Ард түмний мисс” шинэ амьдралаа эхлүүллээ

2013-05-23 15:56:03

Алтны магнат эрийн амрагаар тодорч, олны хэл амыг үл тоон хамтын амьдралаа эхлүүлж байсан Д.Ариунцэцэг өдгөө цоо шинээр өөрийгөө харж яваа гэнэ.  Загварын ертөнцөд удаан амьдраагүй ч, сайхан бүсгүйн тэмцээнээс “Ард түмний мисс” өргөмжлөл хүртсэн тэрээр Хайрмаа гэх хөөрхөн охинтой.


“Монгол газар” компанийн захиралтай ханилсан даруйдаа Сингапурт онгоцны үйлчлэгчийн мэргэжил эзэмшихээр одсон царайлаг бүсгүй өдгөө бизнесийн ажилд анхаарлаа хандуулж явна. Өөрийнх нь хэлснээр, нулимс тоссон мэнгээ авахуулан их амьдралын далайд ахин гуньж гутрахааргүй явна гэдгээ амласан болохоор ийн эрч хүчтэй алхахаар шийджээ.


Тэрбээр гоо сайхны бяцхан засварынхаа тухайд “Мэнгээ авахуулах талаар урьд нь ер бодож байгаагүй. Гэхдээ нэг л өдөр тэр мэнгэ надад байхгүй бол ямар харагдах бол гэж бодсон. Тэгээд зоригтой алхам хийж, зорьсондоо хүрсний дараа өөрийгөө цоо шинээр харах шиг боллоо” гэж тайлбарласан байдаг.


Найз бүсгүйнхээ бизнест туслахын сацуу хэдэн саяар тоологдох их хэмжээний мөнгөөр гэрээ байгуулан, сурталчилгааны зураг авахуулсан Д.Ариунцэцэг шинэ амьдралаа огт өөрөөр эхлүүлж байгаа гэнэ лээ.


П.Сувд


Нүүр хуудас