Сильвио Берлусконийн ялыг хэвээр үлдээжээ

2013-05-10 11:59:54

Италийн Засгийн газрын тэргүүн асан Сильвио Берлускони өнгөрсөн аравдугаар сард татвар төлөөгүй, санхүүгийн залилан хийсэн хэргээр шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонссон билээ. Сильвио Берлускони шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн дараагийн шатны шүүхэд давж заалдсан боловч өчигдөр болсон давж заалдах шүүх хурлаас өмнөх шатлалын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Ийнхүү Сильвио Берлускони зарим нэг эрх ямба, өршөөлийн дагуу шоронд хоригдох дөрвөн жилийн ялын нэг жилийг нь биеэр эдэлж, таван жилийн турш улс төрд ажиллах, гурван жил ямар нэгэн компани удирдах эрхээ хасуулжээ.

Түүнчлэн Сильвио Берлускони “бунга-бунга” гэх үдэшлэгийн үеэр насанд хүрээгүй Карима эль-Махроуг гэх бүсгүйд мөнгө төлж, бэлгийн хавьтал үйлдсэн гэх хэрэгт буруутгагдаж байгаа юм.


Нүүр хуудас