Пакистанд агааржуулагчийг хориглоно

2013-05-10 11:49:09

Пакистаны Ерөнхий сайд Мир Хазар Хан Хосо өнөөдөр Засгийн газрын албан байруудад агааржуулагч ажилуулахыг хорилох шийдвэр гаргажээ. Ерөнхий сайдын зүгээс тус улсад тулгараад буй эрчим хүчний хомсдолыг даван туулахад бага боловч нэмэр болгох үүднээс энэхүү шийдвэрийг гаргасан байна. Ийнхүү Пакистаны Засгийн газрын албан газруудад энэ сарын 15-наас эхлэн эрчим хүчний хомсдол багастал тодорхойгүй хугацаагаар агааржуулагч ажиллуулахгүй байх гэнэ. Энэ нь зундаа Цельсийн +40 хэм хүртэл халдаг Пакистан улсын хувьд зуны бүгчим халуунд агааржуулагч ажилуулахгүй байх нь үнэхээр тэвчээр шаардсан хориг аж.

Түүнчлэн Пакистаны Ерөнхий сайдын зүгээс агааржуулалтыг ашиглахгүй байх шийдвэртэйгээ уялдуулан албан хаагчдыг зуны халуунтай тэмцэхийн тулд гэгээлэг өнгийн хэлхгэр хувцас өмсч байхыг зөвлөжээ.

Пакистан улс нь өдгөө байгалийн хий болон эрчим хүчний хомсдолтой тулгараад байгаа аж.


Нүүр хуудас