МУГЖ, дуучин Б.Сарантуяа цахим ертөнцөд нэгджээ

2013-10-22 10:50:48

Гавъяат жүжигчин, зууны манлай дуучин, поп хатагтай  Б.Сарантуяа цахим ертөнцөд нэгдэжwww.sarantuya.mn гэсэн цахим хаягтай болжээ. Фенүүддээ цаг алдалгүй шинэ мэдээ мэдээлэл, шинэ цомог, уран бүтээлийн мэдээллийг хүргэх энэхүү цахим хуудсандаа тэрбээр удахгүй Америкт хийх тоглолтын хуваариа нийтэлжээ. Б.Сарантуяагийн хуучны хитүүд болоод шинэ содон бүхнээ хуваалцах  сайтад мэдээлснээр тэрбээр аравдугаар сарын 26-29-нд Америкт “Unforgettable evening” буюу “Сэтгэл догдлуулсан үдэш” аялан тоглолтоо хийх юм.  Тэрээр Америк дахь Монголчуудын холбооны  урилгаар энэ сарын 26-нд Лос Анжелос, 27-нд Сан Франциско, 28-нд Вашингтон ДиСи, 29-нд Чикаго хотноо тоглохоор болжээ.


Нүүр хуудас