ЯПОНЫ АЛДАРТ ХИЙЛЧ РИО УЭМУРА МОНГОЛД ТОГЛОНО

2013-10-22 10:31:52

Японы алдарт хийлч Рио Уэмура удирдаач Хисаёши Иноүэгийн хамт энэ сарын 25нд  Монгол Улсын Филармони оркестртой хамтран бүрэн хэмжээний тоглолтоо хийх гэж байна.

Хийлч Рио Уэмура нь Японы Симоносекид төрсөн бөгөд Токиод хөгжмийн дунд боловсрол эзэмшин Германд үргэлжлүүлэн суралцаж Манфреда Шерзерээс мастер класс авснаар түүний амжилт эхэлсэн байна. Италид болдог Олон улсын “Микеланджело Аббадо" хийлчдийн конкурсээс 2-р байр, /1993/ “Моцарт премии" ОУ-ын уралдаанаас 2-р байр /1995/ эзэлж байсан. 2005 онд “Л//ррол 8(ееГ' хөгжмийн дээд шагнал хүртсэн . Оросын «Музыкальный Олимп» Фестиваль, Германд Моцартын Фестивалиудад уригдан оролцож байсан. Тэрээр томоохон доорх оркеструудтай 80 гаруй концерт тоглосон байна.

Токиогийн симфони оркестр

Кельнский камерный оркестр

Прагийн Симфониет

Прагийн Филармони

Аугсбург филармони оркестр

Оркестр де СйатЬге Лозанны

Боннын филармонии

Нагоя филармони оркестр

Шлезвиг-Гольштейн симфони оркестр

Бранденбургийн филармони

Шуманы хийлийн концертыг нь 1995 онд Sопу компани хэвлүүлж байсан байна.Мөн Францын хөгжмийн зохиолчдын хийлийн сонатуудаар 2009 онд СD гаргаж байсан. 1998 оноос хойш  Берлинд уран бүтээлээ туурвиж байгаа хийлийн хатан хаануудын нэг юм. Хийл хөгжмийн аялгуунд дуртай, хийлийн гайхамшигт дуугаралтыг сонсохыг хүссэн та бүхэн Рио Уэмурагийн тоглолтыг зориорой.


Нүүр хуудас