ОДОО СААЖИЛТТАЙ ХүМүүС Ч УРЛАГИЙГ БүТЭЭЖ ЧАДАХ БОЛЛОО

2013-10-22 10:15:08

Хийж бүтээх асар их хүсэл тэмүүлэл дүүрэн ч нүдээ хөдөлгөхөөс өөрөөр өөрийгөө илэрхийлж чадахгүйд хүрч, бүх бие нь мэдээгүй болон саажсан Америкийн граффит зураач Темпт 1 /Tempt One эсвэл Tempt1/-д анх зориулагдан бүтээгдэж байсан EyeWriter хэмээх хямд үнэтэй энэ төхөөрөмж нь гар хөл нь хөдөлж чадахаа больсон саажилттай хүмүүст, тэр дундаа уран бүтээл туурвих их хүсэл эрмэлзлэлтэй байгаа ч өвчний улмаас хөдөлж чадахгүй болсон уран бүтээлчдэд гайхмаар боломжийг олгож байгаа юм. Хямдхан камер, үнэгүй компьютерын программ ашигладаг, зүүсэн хүний нүдний хөдөлгөөнийг дагах маягаар хэрэглэгч хүнд нүднийхээ хөдөлгөөнөөр зураг зурах боломжийг олгодог нүдний шил хэлбэртэй уг төхөөрөмж олон арван шагналуудыг хүлээн авсан байна.


Нүүр хуудас