Нийслэлийн сонгуулийн хороо дөрвөн цаг тутамд мэдээлэл хийнэ

2013-06-25 16:06:58

Нийслэлийн Сонгуулийн хорооноос маргааш дөрвөн цаг тутамд мэдээлэл өгөхөөр болжээ. Тодруулбал, СЕХ хэсгүүдээс ирсэн мэдээллээ нэгтгээд 11.00, 15.00,19.00, оройн 22.00 цагт тус бүр сонгогчдын ирцийн талаар мэдээлэл өгөх юм байна.

Мөн сурвалжлах эрхийн мандатаа авсан сэтгүүлч хэсгийн хороодод очиж, ирцийн байдал болон тухайн хэсгийн хороон дээр гарсан зөрчил, маргаантай асуудлын талаар мэдээлэл бэлтгэх боломжтой.  

Б.Чимэг


Нүүр хуудас