Сонгуулийн зардал 187 сая төгрөгөөр өсчээ

2013-06-25 15:46:21

Монгол Улсын хүн амын тоо дөрвөн жилийн өмнөхөөс 260 орчим мянгаар өсчээ. Үүнтэй холбоотойгоор сонгуулийн зардал тухайн үеийнхээс 187 сая 235 мянган төгрөгөөр өссөн байна. Түүнчлэн автоматжуулсан систем хэрэглэхтэй холбоотойгоор дөрвөн тэрбум 58 сая төгрөг нэмэгдсэн бол бусад зайлшгүй шаардлагаар өссөн зардал нь 25 сая төгрөг болжээ.  Дээрх өсөлтүүдийг энэ удаагийн сонгуулийн зардал өсөх болсон гол шалтгаан гэж Үндэсний аудитын газраас тайлбарлалаа.

А.Ариунтунгалаг


Нүүр хуудас