Зөөврийн хайрцгаар 24022 сонгогч санал өгнө

2013-06-25 14:42:05

Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар өнөөдөр 09.00-20.00 цагийн хооронд авч байна.  Зөөврийн хайрцгаар саналаа өгөх сонгогч, холбогдох этгээд хуулийн дагуу санал авах өдрөөс таваас доошгүй өдрийн өмнө хүсэлт, магадлагаа, тодорхойлолтоо Сонгуулийн ерөнхий хороонд өгөх ёстой аж. Хэсгийн хороод зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналыг нь авах сонгогчдын нэрийн жагсаалтыг тусад нь гаргаж, сонгогчдын нэрийн жагсаалт, санал авах чиглэл, хуваарийг гаргасан байна. Энэ хуваарийн дагуу тухайн хэсгийн хорооны хоёроос доошгүй гишүүн явж саналыг нь авч байгаа бөгөөд 24022 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх хүсэлт гаргажээ.

Л.Дэлгэр

 


Нүүр хуудас