“Маркетеруудын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ

2013-10-21 09:30:38

 

Өчигдөр буюу энэ сарын 20-нд Монгол Маркетер” ТББ, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран “Маркетеруудын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдрийн гол зорилго нь мэргэжил нэгт хүмүүс чуулан тухайн улсынхаа маркетингийн шинэ чиг хандлагыг тодорхойлон дэлхийн маркетингийн хөгжилтөй хөл нийлүүлэн алхах, туршлага солилцох, асуудлаа шийдвэрлэхэд оршдог юм.
Түүнчлэн энэ сарын 17-нд “Маркетеруудын анхдугаар чуулган” арга хэмжээг зохион байгуулж МҮХАҮТ-д 300 маркетерууд чуулсан. Чуулганаар маркетерууд дэлхийн маркетингийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, туршлага судлах, тулгамдсан асуудлаа зөвшилцөж, санал бодлоо солилцсон юм. 
 

 


Нүүр хуудас