В.Путин: ОХУ ахмад дайчдын өмнө өртэй гэдгийг сана

2013-05-10 11:44:58
Дэлхийн II дайнд ялалт байгуулсны  68 жилийн ой өчигдөр болж өндөрлөлөө. Нийт 22 хотод зохион байгуулагдсан тус цэргийн парадад зэвсэгт хүчин, дотоодын цэрэг, холбооны аюулгүйн алба, онцгой байдал зэрэг нийтдээ 14 мянга орчим цэрэг офицерууд оролцлоо. Мөн аюулгүй байдлыг хангахын тулд 160 мянган цагдаагийн бие бүрэлдэхүүн, 13 мянган үйлчилгээний ажилтнууд үүрэг гүйцэтгэлээ. Албаны эх сурвалжуудын үзэж буйгаар дээрх хүчнийхэн онцгой байдалд үүрэг гүйцэтгэсэн бөгөөд парадын үеэр ямар нэг халдлага, зохион байгуулалттай гэнэтийн дайралт зэргээс сэргийлж чадсан юм.

Нүүр хуудас