Маркетеруудын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ

2013-10-21 09:23:55

 

Өчигдөр буюу энэ сарын 20-нд Монгол Маркетер” ТББ, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран “Маркетеруудын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдрийн гол зорилго нь мэргэжил нэгт хүмүүстэйгээ жил бүр чуулан тухайн улсынхаа маркетингийн шинэ чиг хандлагыг тодорхойлон дэлхийн маркетингийн хөгжилтөй хөл нийлүүлэн алхах, туршлага солилцох, асуудлаа шийдвэрлэхэд оршдог юм.
 

Түүнчлэн энэхүү өдрийг угтаж “Маркетеруудын анхдугаар чуулган” арга хэмжээг өнгөрөгч 17-нд МҮХАҮТ-д 300 маркетерууд чуулсан билээ. Тус чуулганаар маркетерууд дэлхийн маркетингийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, туршлага судлах, тулгамдсан асуудлаа зөвшилцөж, санал бодлоо солилцсон юм. 


Нүүр хуудас