Англи Бразил зорих эрхээ авлаа

2013-10-16 10:19:20

Өнгөрсөн шөнө 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ- ний урьдчилсан шатны сүүлийн тоглолтууд боллоо. Англичууд өөрсдийн Уэмбли цэнгэлдэх хүрээлэндээ Польшийг 2:0- ээр хожсон байна. Эхний гоолыг Уэйн Рүни 41 дэхь минутанд хийсэн бол 2 дахь гоолыг Стевен Жеррард 81 дэхь минутанд хийж багынхаа хожлыг баталгаажуулсан байна. Ийнхүү Англичууд 2014 онд Бразилд болох хөлбөмбөгийн ДАШТ- ий эрхээ авлаа.


Нүүр хуудас