Мэдээллийн технологийн шуурхай баг ажиллана

2013-06-25 08:30:20

Сонгогчдыг бүртгэх, таних тоног төхөөрөмж, техник хэрэгслийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 1896 сонгуулийн хэсэг тус бүрт 2-3 хүний бүрэлдэхүүнтэй мэдээллийн технологийн шуурхай багийг маргааш УБЕГ-аас ажиллуулахаар болсон байна.

Мөн сонгуулийн санал авах үйл ажиллагаанд ашиглагдах техник хэрэгсэл, принтер зэрэг 3754 тоног төхөөрөмжийг төв, орон нутгийн Улсын бүртгэлийн хэлтсээр дамжуулан аймаг, нийслэлийн сонгуулийн  хэсгийн хороонд хүргүүлжээ.

Н.Түвшин


Нүүр хуудас