Гадаадад амьдарч байгаа иргэдийн саналын хуудсыг СЕХ-нд өглөө

2013-06-24 16:15:18

Гадаадын улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн саналын хуудас болон сонгуулийн баримт бичгийг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороонд Гадаадад байгаа Монгол иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах комисс дөнгөж сая  албан ёсоор хүлээлгэн өглөө.

Гадаадад амьдарч байгаа сонгуулийн насны иргэдийн саналыг  39 дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан зургаадугаар сарын 14-нөөс эхэлж хураасан. Уг нь 6233 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлсэн ч  4248 иргэн саналаа өгчээ.

 Эдгээр сонгогчийн саналыг зургаан битүүмжилсэн хайрцганд хийж хүлээлгэж өгсөн юм.  Сонгуулийн ерөнхий хороо санал авах өдрийн 22.00 цагаас  дээрх битүүмжилсэн хайрцгуудыг нээж, саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж тоолох юм.

     Ашиглаагүй үлдсэн саналын хуудсуудын баруун дээд буланг  хайчлан хүчингүй болгон буцаан авчирсан байна.

Б.Мөнхнар


Нүүр хуудас