МАХН-ын гишүүн З.Батбаярыг саатуулжээ

2013-06-24 14:02:40

МАХН-ынхан өнгөрсөн долоо хоногт сонгуулийн автомат машинтай холбоотой хэвлэлийн хурал хийсэн билээ. Тэгвэл тэдний хийсэн энэхүү хэвлэлийн хуралтай холбогдуулан МАХН-ын нарийн бичгийн даргын зөвлөх З.Батбаярыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсээс мэдүүлэг авна гэж өнөөдөр дуудуулжээ. Ингээд түүнийг цагдаагийн хэлтэст очиход шууд баривчлан, саатуулсан талаар эх сурвалж мэдээллээ. Шүүх хурал яг одоо буюу 14,00 цагт Сонгинохайрхан дүүргийн шүүхэд болох юм байна. З.Батбаяр өмнө нь Усны газрын дэд даргаар ажиллаж байсан юм.  

Б.Чимэг


Нүүр хуудас