Хэсгийн хороодыг хамгаалалтад авлаа

2013-06-24 11:25:23

Сонгуулийн хэсгийн хороодод саналын хуудсуудыг өчигдөр хүргүүлжээ. Сонгуулийн хуулийн дагуу саналын хуудас хүргүүлсэн өдрөөс эхлэн хэсгийн хороодыг хамгаалалтад авдаг. Тэгвэл өчигдрөөс сонгуулийн хэсгийн хороодыг цагдаагийн байгууллага бүрэн хамгаалалтандаа авчээ.

Улсын хэмжээнд 1896 хэсгийн хороонд санал авна. Үүнээс 368 нь нийслэлд байрлаж байгаа юм. Санал авах 1896 хэсгийн хороонд нийт 2673 албан хаагч ажиллах юм байна.

Г.Отгон


Нүүр хуудас