Сонгуулийн өдөр согтууруулах ундаа худалдаалахгүй

2013-06-24 10:01:30

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх лхагва гаригт болно. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл захирамж гаргажээ. Энэхүү захирамжаар санал хураах өдөр нийслэлд согтууруулах ундаа борлуулах, түгээх үйлчилгээг хориглосон байна.  Мөн Улаанбаатарт зуны улирлын засвар үйлчилгээтэй холбогдуулан эрчим хүчний хязгаарлалтыг хуваарийн дагуу хийж байгаа. Тиймээс санал авах өдөр сонгуулийн хэсгийн хороодыг цахилгаанаар найдвартай хангах үүргийг холбогдох хүмүүст өгчээ.

А.Өлзий


Нүүр хуудас