Сонгуулийн дүнг урьдчилан зарлахгүй байхыг анхаарууллаа

2013-06-24 09:54:17

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль хоёр өдрийн дараа болно. Тиймээс Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос санал хураалтын дараа албан ёсны мэдээлэл хийхээс өмнө Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгийн талаар урьдчилан мэдээлэл хийхгүй байхыг анхаарууллаа. Анхааруулга, мэдэгдлийг АН, МАН, МАХН-ын удирдлага, намын сонгууль эрхэлсэн байгууллагуудад хаяглан хүргүүлжээ.

 

Г.Отгон

 


Нүүр хуудас