Харумафүжи жин нэмж, 134 кг-д хүрчээ

2013-05-09 17:15:00

Мэргэжлийн сумогийн тавдугаар сарын башё эхлэхээс өмнө сумочдын жин, өндрийг хэмжжээ. Ёкозүна Харумафүжигийн жин 134 кг татаж, хувийнхаа дээд амжилтыг тогтоосон гэнэ. Үүнээс өмнө башёгийн өмнөх жин үзэхэд Харумафүжи 133 кг л татаж байсан удаатай юм.

Мөн ирэх башёд барилдах бөхчүүдээс Гоэйдо 157 кг, Окиноуми 159 кг болж, жин нэмсэн нь анхаарал татаад байна. Харин дээд зиндааны хамгийн хүнд жинтэй бах Гагамаругийн жин бага зэрэг буурч, 206 кг-д хүрчээ.

Хоёр жилийн дараагаар дахин дээд зиндаанд барилдах эрхээ аваад буй өвөрмонгол бөх Соококүрайгийн жин 137 байж. Дээд хоёр зиндааны хамгийн өндөр бөх нь 202 см өндөртэй озэки Котоошюү, харин хамгийн намхан нь 166 см өндөртэй Сагацукаса байжээ.

Макүүчи зиндааны бөхчүүдийн дундаж жин 161.5 кг, жюүрёо зиндааных 150 кг байсан байна.


Нүүр хуудас