Рэй Аллен дээд амжилт тогтоов

2013-05-09 09:11:00

АНУ-ын сагсан бөмбөгийн “Майами Хит” багийн хамгаалагч Рэй Аллен плей-оффын шатанд гурвын зайнаас хамгийн олон оновчтой довтолсон тоглогч боллоо. Рэй Аллен лхагва гаригт “Милуоки Бакс” багийн эсрэг тоглохдоо холын зайнаас таван удаа оновчтой довтолсон юм. Ингэснээр алдарт Режи Миллерийн плей-оффын шатанд 320 удаа алсын зайнаас оновчтой довтолсон гэсэн амжилтыг 322 болгон шинэчиллээ. Харин ахилийн шөрмөсөндөө гэмтэл авсан “Лос Анжелес Лэйкерс” багийн од Коби Брайант плей-оффд 292 удаа алсын зайн шидэлтээ амжилттай болгосноор гуравдугаар байрт бичигдэж байна. 


Нүүр хуудас