Өсвөрийн жүдочид Ховдод өрсөлдөв

2013-05-09 14:09:00

Монголын Жүдо бөхийн холбоо, Ховд аймгийн Жүдо бөхийн холбоо, Ховд аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Ховд аймгийн Булган сумын Засаг Даргын Тамгын Газар хамтран Монголын Жүдо Бөхийн Холбооны Дэд Ерөнхийлөгч, Гадаад Харилцааны Яамны Дэд Сайд Д. Ганхуягийн ивээл дор жүдо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнийг Ховд аймгийн Булган сумд 2013 оны 05 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Жүдо бөхийн спортыг Ховд аймагт хөгжүүлэх, хүүхэд, залуучуудад жүдо бөхийн дэг жаяг, ёс суртахууныг таниулах, бие бялдрын болон оюун санааны хүмүүжилтэй өндөр зэрэглэлийн тамирчин бэлдэх, нийгэмд эрүүл чийрэг иргэн төлөвшүүлэх зорилгоор хөдөө орон нутагт тэр дундаа сумын төвд энэхүү тэмцээнийг зохион байгуулсан нь маш үр дүнтэй, ач холбогдолтой арга хэмжээ болсныг албаны хүмүүс бахархалтай өгүүлж байна.

Энэхүү арга хэмжээний үеэр Булган сумын Засаг Даргын Тамгын Газарт жүдо бөхийн иж бүрэн дэвжээ /татами/, өмсгөл /жүдоги/ бэлэглэж, баярын тууз хайчилж ёслол төгөлдөр гардуулж өгсөн.

Шинэ иж бүрэн дэвжээ гардуулах ёслолын туузыг хайчлах хүндтэй үүргийг

  1. Д. Ганхуяг /Гадаад Харилцааны Яамны Дэд Сайд, Монголын Жүдо Бөхийн Холбооны Дэд Ерөнхийлөгч
  2. Ш. Адьшаа / Монголын Жүдо Бөхийн Холбооны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч, Ховд аймгийн Жүдо Бөхийн Холбооны Ерөнхийлөгч
  3. Цэвээнравдан /Ховд аймгийн Засаг дарга
  4. Банзрагч /Ховд аймгийн Биеийн Тамир Спортын Газрын дарга
  5. Н. Баатарболд /Тэмцээний ерөнхий шүүгч, Цагдаагийн Ерөнхий Газрын Биеийн Тамир Спортын “Хүч” хорооны дасгалжуулагч, Самбо бөхийн Дэлхийн Залуучуудын аварга, Дэлхийн их наадмын аварга, Ази тивийн аварга, Дэлхийн  аварга, Дэлхийн цомын аварга, Монгол Улсын Гавъяат Тамирчиннар гүйцэтгэсэн юм. Мөн Ховд аймагт жүдо бөхийн спортыг хөгжүүлэх аугаа үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан багш, дасгалжуулагч нар болон жүдо бөхийн идэвхитэн, зүтгэлтнүүдэд Монгол улсад жүдо бөх үүсч хөгжсөний түүхт 40 жилийн ойн хүндэт тэмдэг, үнэмлэхийг Монголын Жүдо Бөхийн Холбооны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч, Ховд аймгийн Жүдо Бөхийн Холбооны Ерөнхийлөгч Ш. Адьшаа гардуулж байр хүргэж, амжилт хүслээ.

Тэмцээнд оролцсон байгууллага


  1. ХОВД АЙМГИЙН БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ГАЗАР
  2. Ховд аймгийн Жүдо Бөхийн Холбоо
  3. I сургууль
  4. II сургууль
  5. Алтай сум
  6. Үенч сум
  7. Мөст сум
  8. Мөнххайрхан сум
  9. Цэцэг сум
  10. Булган сум
  11. I сургууль /Булган сум
  12. “Минжит булган” цогцолбор сургууль /Булган сум
  13. УВС АЙМГИЙН “УЛААНГОМ” ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ
  14. НИЙСЛЭЛИЙН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН СПОРТ ХОРОО

14 байгууллагын эрэгтэй 115, эмэгтэй 58, нийт 173 тамирчин оролцсон.

Тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаанд оролцсон хүндэт зочид.

  1. Ш. Адьшаа / Монголын Жүдо Бөхийн Холбооны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч, Ховд аймгийн Жүдо Бөхийн Холбооны Ерөнхийлөгч
  2. Д. Ганхуяг /Гадаад Харилцааны Яамны Дэд Сайд, Монголын Жүдо Бөхийн Холбооны Дэд Ерөнхийлөгч
  3. Цэвээнравдан /Ховд аймгийн Засаг дарга
  4. Банзрагч /Ховд аймгийн Биеийн Тамир Спортын Газрын дарга
  5. Д. Гансүх /Trans Gobi Tyres ХХК-ийн захирал, Гадаад Харилцааны Яамны Дэд Сайд Д. Ганхуягийн төрсөн дүү
  6. Б. Чулуунхүү /Гадаад Харилцааны Яамны Америк, Африкийн Газрын Захирал
  7. А. Баатарсүрэн /Ахмад тамирчин, Спортын мастер, Хилийн Цэргийн Бэлтгэл Дэд Хурандаа

Шүүгчдийн бүрэлдэхүүн.

Ерөнхий шүүгч:


  1. Н. Баатарболд /Цагдаагийн Ерөнхий Газрын Биеийн Тамир Спортын “Хүч” хорооны дасгалжуулагч, Монгол Улсын Гавъяат Тамирчин
  2. Дэвжээний ахлах шүүгч:
  3. И. Отгонбаяр /Монголын Жүдо Бөхийн Холбооны Спорт хариуцсан захирал, Олон улсын шүүгч
  4. Нарийн бичиг, тайлбарлагч шүүгч:
  5. Г. Гантулга /Улсын шүүгч

Дэвжээний шүүгч:


  1. С.Ганхуяг /Шүүгч
  2. П.Сүрэн /Шүүгч
  3. Б.Эрдэнэбат /Шүүгч
  4. Ц.Энэбиш /Шүүгч

Камер, цагчин шүүгч:


  1. Б.Батчимэг /Care system
  2. Батхуяг /Care system
  3. Е.Сандгаш /Цагчин шүүгч
  4.  Г.Хамагбаяр /Цагчин шүүгч

Нүүр хуудас