“Mongolian open” эхлэхэд бэлэн болжээ

2013-05-09 14:12:00

Монгол Улсад байгуулдаг уламжлалт томоохон тэмцээний нэг болох олон улсын “А” зэрэглэлийн “Mongolian open” эхлэхэд бэлэн болжээ. Энэ удаагийн тэмцээнд 15 орны тамирчид оролцохоор албан ёсоор мэдэгдсэн. Гэвч өчигдрийн байдлаар Хятад, ОХУ-ын баг мэдүүлгээ ирүүлээгүй байв. Тэмцээнд оролцох тамирчид болон албаны хүмүүст албан ёсоор мандат олгож эхлээд байна. Тэмцээний бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар зохион байгуулах хорооноос лавлахад “Бэлтгэл ажил бараг бүрэн хангагдсан. Одоо тамирчдаа угтаж авах л үлдсэн. Энэ удаагийн тэмцээнийг гурван телевиз шууд дамжуулахаар гэрээ байгууллаа” хэмээн ярив.


Нүүр хуудас