Эртний хүн хорт хавдар тусдаг байжээ

2013-06-11 14:48:43

Хүн төрөлхтөн хорт хавдраар өвдөж байсан хамгийн эртний тохиолдлыг илрүүлжээ. “Live Science” шинжлэх ухааны сэтгүүлд мэдээлснээр, эрдэмтэд 100 жилийн өмнө Хорватаас олдсон неандерталь хүний хавирганы яснаас хорт хавдрын шинж тэмдэг илрүүлсэн байна. 120 мянган жилийн өмнөөс амьдарч неандерталь хүний ясыг агуйгаас чулуун зэвсгийн хамт олж байсан ажээ.

 

Хорт хавдрын хамгийн эртний тохиролдлыг илрүүлсэн Канзасын их сургуулийн доктор Девид Фрайр “Энэ нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний хорт хавдрын тохиолдлыг баталсан олдвор боллоо” гэсэн байна. Мөн тэрбээр “Хэдий эрүүл байгальд байсан ч тэр нь хорт хавдраас 100 хувь хамгаална гэсэн үг биш болохыг энэ нээлт баталлаа” гэжээ. Олон хүн хорт хавдрыг орчин үед л байдаг өвчин гэж боддог ч ийм төрлийн олдворууд аюулт өвчин үеийн үед байсан гэдгийг нотолдог байна. Эртний ийм олдворууд Египэтээс түгээмэл олддог бөгөөд тэдгээр нь ихэвчлэн 1000-4000 жилийн настай байдаг ажээ.

 

Б.Сувд


Нүүр хуудас