Сирийн хуралд сөрөг хүчин оролцохгүй гэв

2013-06-11 14:34:22

Сирийн Засгийн газрын цэргүүд өнгөрсөн долоо хоногт босогчдын түшиц газар болох Эль, Кусейр хотын төлөө босогчидтой байлджээ. Ливийн хилээс хэдхэн километр зайтай орших стратегийн чухал ач холбогдолтой Эль-Кусейр нэг жилийн турш Сирийн самуун дэгдээгчдийн гарт байсан юм.

 

Одоогоос бараг нэг сарын өмнө Засгийн газрын цэргүүд Эль-Кусейрийг бүсэлж эхэлсэн байна. Энэ үеэр босогчдын 52 гишүүнийг устгажээ. Сирийн зэвсэгт тэмцэлд сөрөг хүчнийг дэмжихээр Ливаны Хезболла бүлэглэлийнхэн нэгдсэн юм. Харин үүнтэй холбоотойгоор Сирийн сөрөг хүчний үндэсний эвлэл “Ассадын дэглэмтэй хэлэлцээ хийх нь ор үндэсгүй зүйл” гээд Сирийн асуудлаарх олон улсын хуралд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм.

 

Б.Сувд

 


Нүүр хуудас