Кабул хотын онгоцны буудал дээр мөрдгөлдөөн болов

2013-06-11 14:24:45

Талибан хөдөлгөөнийхөн өчигдөр Афганистаны нийслэл Кабул хотын онгоцны буудалд зэвсэгт дайралт хийжээ.

 

Тэд онгоцны буудлын нэг хэсгийг эзлэн авсан хэмээн мэдэгдэж байгаа юм. Энэхүү зэвсэгт халдлагыг цагдаа хүчний байгууллагынхан намжаахаар ажиллаж байгаа бөгөөд зэвсэгт этгээдүүд болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн үргэлжилсээр байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Кабул хотын цагдаагийн даргын мэдэгдсэнээр, хүнд зэвсэглэсэн хэсэг амиа золиослогч нийслэл хотын онгоцны буудлын байранд гал нээж эхэлсэн байна. Кабулын онгоцны буудал нь иргэний болон цэргийн объект юм. Түүнчлэн нисэх онгоцны буудлын орчимд НАТО-гийн томоохон цэргийн бааз байрладаг аж.

 

Б.Сувд


Нүүр хуудас