Hollywood-ийн бэлэг тэмдэг анх 1923 онд баригджээ

2013-09-07 15:32:00

Холливуудын бэлэг тэмдэг болсон АНУ-ын Санта Моникагийн уулан дахь HOLLYWOOD хэмээх бичиг нь анх 1923 онд рекламны зориулалтаар баригдаж байжээ. Анх Холливууд дахь Хятад хорооллын Whitley Heights-ийн эзэн H.J.Whitley өөрийн байгууллагыг танилцуулах үүднээс рекламны зориулалтаар бүтээсэн аж. Улмаар Америкийн кино үйлдвэрийн бэлгэдэл болсон байна. Хамгийн анх есөн метр өргөн, 15 метр өндөр, 4000 гаруй гэрэл орсон “Hollywoodland” гэсэн бичиг байсан гэнэ. Энэхүү бэлгэдлийг байгуулахын тулд одоогийн ханшаар 250,000 доллар зарцуулж байжээ. Түүнчлэн уг тэмдгийг анх хийсэн материалын чанар муу байсан учраас эвдэрч эхэлсэн тул 1950-иад онд сэргээн засварлахдаа “Land” гэдэг үгийг хасчээ.

 

А.Өлзий


Нүүр хуудас