Соёл урлагийнхан Хүй долоон худагт баяраа тэмдэглэж байна

2013-09-07 14:35:00

Соёл урлагийн ажилтуудын баярын өдөр өнөөдөр тохиож байгаа юм. Соёл, спорт аялал жуулчлалын яамнаас соёлын арга хэмжээг Хүй долоон худагт өнөөдрийн туршид зохион байгуулах бөгөөд энэ удаагийн арга хэмжээг Үндэсний дуу, бүжгийн эрдмийн театр хариуцан ажиллаж байгаа юм. Уг арга хэмжээг нээж, Соёл, спорт аялал жуулчлалын яам, агентлагийн удирдлагууд мэндчилгээ дэвшүүлж, салбартаа амжилтаараа тэргүүлсэн ажилтнуудыг шагнаж урамшуулсан байна. Соёл, урлагийн нийт 54 байгууллага байдгаас өнөөдрийн баярт 30 гаруй байгууллагын төлөөлөл ирсэн бөгөөд Хүй долоон худагт бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур, шагайн харваа, соёл урлагийн байгууллагын “мисс” шалгаруулах тэмцээн зохион байгуулж, “амьд” хөгжмийн хамтлаг, дуучид уран бүтээлээ сонирхуулан баярын баяраа тэмдэглэх нь ээ.

 

Г.Даша


Нүүр хуудас