Дуучин Гвен Стефани хөл хүнд болжээ

2013-09-07 14:42:00

Дуучин Гвен Стефани “Us Weekly” сайтнаа өгсөн ярилцлагадаа хөл хүнд болсоноо мэдэгджээ. Өдгөө 43 нас хүрч яваа “No Doubt” хамтлагийн дуучин Гвен нөхөр Гэвин Россдейлтэйгээ 2002 онд гэрлэсэн юм. Хосууд долоон настай Kingston, таван настай Zumа гэсэн хоёр хүүхэдтэй. Мөн тэрээр тус сайтад тэдний гэр бүлийхэн шинэхэн гишүүнээ угтан авхаар маш их бэлдэж, баярлаж байгаа талаараа хэлсэн байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард дуучин бүсгүй “Marie Claire” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дахин хүүхэд төрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрийлж байсан  юм. Дуучин бүсгүй “Би  хоёр жилийн өмнөөс л дахиж хүүхэд гаргахыг хүсэх болсон. Гэхдээ бодохоос өөр зүйл хийхгүй л байлаа. Би өөртөө байгаа зүйлүүддээ их сэтгэл хангалуун байдаг.  Бүх зүйлс л өөрсдийнхөө явах замаар л явдаг. Тэр бүгдийг урьдаас төлөвлөнө гэдэг хэцүү.  Гэхдээ өөрийн хүссэнээрээ байлгахын тулд хичээх хэрэгтэй” гэсэн байна.

 

А.Өлзий


Нүүр хуудас