Хүүгүй, барьцаа төлбөргүй ухаалаг утасны шинэ багц

2013-05-09 10:11:00

Жи-Мобайл ХХК-иас Samsung, Apple, Nokia зэрэг брэндүүдийн ухаалаг гар утсыг 2 жилийн гэрээ байгуулан утасны үнийн дүнтэй тэнцэх хэмжээний буцаагдах барьцаа байршуулан авах нөхцлийг Та бүхэндээ санал болгосон билээ.

Хэрэглэгчдийн зүгээс ирүүлсэн санал хүсэлтийг судалж үзсэний үндсэн дээр тэдгээр багцуудыг барьцаа төлбөргүй болгон илүү сайжрууллаа.

Тухайлбал та I-Phone5 гар утсанд 385.000 төгрөг,  NoteII гар утсанд 350.000 төгрөг төлөөд ямар ч нэмэлт барьцаа байршуулалгүйгээр 1-2 жилийн гэрээний нөхцлөөр авах боломжтой боллоо.

Та сарын хэрэглээндээ тохируулан яриа болон дата хэрэглээний багцуудаас сонгох бөгөөд тухайн сонгосон багцаа гэрээний хугацаанд тогтмол ашиглах юм.


Нүүр хуудас