“Домог” хамтлаг австрийн монголчуудад тоглолт хийв

2013-09-06 18:00:00

Монгол, Австрийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил, Вена хотноо Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулсны 10 жилийн ойн хүрээнд "Домог" чуулга Австрид оршин суугаа Монгол иргэдэд тоглолтоо толилуулав.

 Тэд саяхан Болгар улсад зохиогдсон язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах уралдаанд оролцон Гран-при шагнал хүртэж, “Дэлхийн язгуур урлагийн 2013 оны үнэмлэхүй аварга” цолны эзэн болсон билээ.

 

Дээрх урлагийн тоглолтын дараа “Домог” чуулгын уран бүтээлчдийг болон чуулгын тус найруулагчаар ажиллаж, дээрх  уралдаанаас “Маэстро” цол хүртсэн Монгол Улсын Төрийн соёрхолт, Гавъяат жүжигчин Д.Сосорбарам нарт Элчин сайд Г.Батжаргал ЭСЯ-ны урилгыг хүлээн авч, Австрид оршин суугаа монгол иргэддээ гайхамшигт уран бүтээлийн сангаасаа толилуулсанд талархал илэрхийлж,  цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүслээ гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.


Нүүр хуудас