Иракийн зах дээр бөмбөг дэлбэрч 12 хүн нас барлаа

2013-06-10 15:56:39

Иракийн нийслэл Багдад хотын худалдааны зах дээр амиа золиослогчид цуврал дэлбэрэлт үйлдсэнээр хамгийн багадаа 12 хүн нас барсан талаар албаныхан мэдээллээ. Автомашинтай амиа золиослогчид уг халдлагыг үйлджээ. Сүүлийн үед Иракт өдөр алгасахгүй шахам ямар нэгэн халдлага, дэлбэрэлт болж буй. Сүүлийн таван жилд буюу 2008 оны зургадугаар сараас хойш халдлага, дэлбэрэлтийн уршгаар иракийн 1045 иргэн болон албаны хүмүүс, хамгаалалтынхан нас баржээ.

 

Л.Дэлгэр 

 


Нүүр хуудас