Хүй долоон худагт маргааш урлагийнхны бэсрэг наадам болно

2013-09-06 13:37:17

Хүй долоон худагт маргааш соёл урлагийнхан чуулан бэсрэг наадмыг зохион байгулах нь ээ. Тэд Соёл урлагийн ажилтнуудын баярын өдрийг тохиолуулан ийнхүү бэсрэг наадмыг хийх гэж байгаа бөгөөд Улсын драмын эрдмийн театр, Дуурь, бүжгийн эрдмийн театр,  Улсын филармони, Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулга, хошин урлагийн продакшнууд гээд 40 гаруй байгууллагын ажилтан, уран бүтээлчид чуулах юм байна. Тэд бэсрэг наадмаараа сур харван, бөх барилдана гээд олон сонирхолтой арга хэмжээг зохин байгуулна гэсэн шүү.

 

Г.Даша


Нүүр хуудас