Хоёр Солонгос өндөр төвшний хэлэлцээрт орно

2013-06-10 15:30:17

Хойд, Өмнөд Солонгосын албаныхан өчигдөр буюу ням гарагт Панманжом тосгонд урьдчилсан яриа, хэлэлцээрт орсон байна.  Тэд ирэх лхагва, пүрэв гаригт хоёр талын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар зөвшилцөлд хүрлээ. Хоёр Солонгос хамгийн сүүлд 2007 онд өндөр төвшний уулзалтыг зохион байгуулж байсан юм. Урьдчилсан хэлэлцээр болсны дараа Панманжом тосгон дахь хоёр талын төлөөлөгчдийг иж бүрэн хамгаалалтад авч, харуул, хамгаалалтыг чангатгасан байна. Энэ удаагийн өндөр төвшний хэлэлцээр нь Хойд Солонгос улс цөмийн зэвсгийн хөтөлбөрөө албан ёсоор эхлүүлсэн цаг үед болж буйгаараа онцлог. Панманжом тосгон нь 1950-1953 онд болсон хоёр Солонгосын дайныг албан ёсоор өндөрлүүлж байсан газар юм байна.

 

Л.Дэлгэр


Нүүр хуудас