Өнөөдөр дуучин Beyonce-ийн төрсөн өдөр

2013-09-04 16:33:52

Өнөөдөр Америкийн дуучин, жүжигчин Beyonce-ийн төрсөн өдөр тохиож байна. Дуучин бүсгүй энэ өдөр 32 нас хүрч байгаа  юм. Тэрээр 1981 оны есдүгээр сарын 4-ний өдөр Техасын Хьюстонд Mathew Knowles болон Tina Knowles нарын том охин болон мэндэлжээ. Түүний бүтэн нэрийг Beyoncé Giselle Knowles-Carter гэдэг. Beyonce нь 17 удаа Грэммийн шагнал авсан бөгөөд 2000 онд Америкийн шилдэг уран бүтээлч, шилдэг эмэгтэй дуучин,  2009 онд Биллбоардын шилдэг дуучинаар тус тус шалгарч байсан юм. Мөн 2013 онд Time сэтгүүлээс гаргасан 100 нөлөө бүхий хүний жагсаалтыг тэргүүлсэн байна. 

 

Г.Даша

 


Нүүр хуудас