Саймон Коуэлл аав болсондоо баяртай байна

2013-09-04 09:28:00

“Х factor” шоуны шүүгч  Саймон Коуэлл Лондоны “The Times” сэтгүүлд ярилцлага өгсөн байна. Тэрбээр ярилцлагадаа “Энэ зүгээр л үлгэрийн юм шиг санагдаж байна. Та нар миний амьдралд өрнөөд байгаа эдгээр зүйлийг харж л байгаа биз дээ. Би одоо эцэг хүний мэдэрдэг тэр зүйлүүдийг мэдэрч байгаа. Би үнэхээр аз жаргалтай байна” хэмээн хэлжээ. Саймон Коуэлл нь өнгөрсөн долдугаар сард өөрийн найз Эндрюгийн эхнэр Лаурен Силвермэнтэй нэр холбогдоод байсан юм. Харин энэ тухай тодорхой мэдэгдэл хийгээгүй байсан  Саймон өнгөрөгч наймдугаар сард болсон “One Direction” хамтлагийн “Энэ бол бид” баримтат киноны нээлтийн үеэр анх удаа өөрийгөө аав болох гэж байгаа тухайгаа хүлээн зөвшөөрч ярилцлага өгч байсан юм. Мөн тэрбээр “Одоо миний амьдралын олон зүйлс өөрчлөгдөж байна. Гэхдээ энэ нь илүү сайн талруугаа өөрчлөгдөж байгаа юм. Би аав болсноороо бахархаж байна” хэмээн хэлж байлаа.

 

Г.Даша


Нүүр хуудас