104 орны төлөөлөгчид сэтгэгдэл өндөр буцжээ

2013-05-09 12:09:00

АОХН-ийн Сайд нарын долдугаар бага хуралд оролцохоор манай улсад айлчилсан 104 орны 1215 төлөөлөгчид ирсэн биш Улаанбаатар хот маань нилээд хөл хөдөлгөөнтэй, хотын гудамж ширхэг хоггүй, барилга байгууламж шинэ мэт өнгө нэмсэн, урьд өмнө харагдаж байгаагүй морьтой цагдаа хотоор харагдаж, машин зам сэлүүхэн хэд хоног сайхан өнгөрлөө. Энэ байдлаараа цэвэрхэн, машин зам бөглөрөл багатай байвал хичнээн аятайхан.

Зочид төлөөлөгчдийн хурлын дараах оройн хүлээн авалт Улаанбаатар, Чингис зочид буудалд тус тус болсон нь зай талбай багатай байсан боловч сайхан болж өндөрлөсөн байна. Харин эрхэм зочдын сүүлийн өдрийн хүлээн авалт Скай Резорт цанын баазад болжээ. Тус өдөр гадны зочдын нүдэнд уул, ус, үндэсний гэр, бөх барилдаан, морь, тэмээн үзүүлбэр, олон улсын стандартын цанын бааз, гольфийн талбай гэх мэт үндэсний болоод орчин үеийн бүтээн байгуулалт хослон харагдаж байсан нь тэдний анхаарлыг яах аргагүй татаж байв. Гадаад хэргийн сайд нарын хувьд манай улсын хөгжил цэцэглэлтийг өөрийн нүдээр хараад зогсохгүй манайхан ч өндөр зэрэглэлийн томоохон хүлээн авалтыг олон улсын түвшинд найрсаг дотно зохион байгуулсан нь Монгол улсын талаарх хуучны ойлголтыг өөрчиллөө.


Нүүр хуудас