Сэжигтнүүд архи уухаар 74 настай Ц-г дээрэмдсэн гэв

2016-01-09 12:20:00

 

Үл таних гурван залуу 74 настай Ц-г орцонд нь дээрэмдэж улмаар хүнд гэмтээсэн хэрэг энэ сарын 7-ны 22:00 цагийн үед Баянгол дүүрэгт гарсан. Хохирогчийн биеийн байдал сайнгүй, ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.


Тэгвэл өчигдөр 19:00 цагийн үед дээрэм хийсэн гурван залууг Баянгол дүүргийн цагдаагийн I хэлтсийнхэн саатуулаад байна.

 

Сэжигтэн А, Б, М нар нь 24 цагийн авто угаалгын газар ажилладаг бөгөөд хөдөө орон нутгаас өнгөрсөн оны аравдугаар сард нийслэлд ирж суурьшжээ. Тэд энэ хэргийг үйлдэхээсээ өмнө Чингэлтэй дүүргийн Таванбуудлын ойролцоо бусдыг бүлэглэн зодсон нь тогтоогджээ.

 

О.Оюунцэцэг

 


Нүүр хуудас