Эмээг дээрэмдсэн залуусыг саатууллаа

2016-01-08 20:18:07

 

Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нэгэн байрны орцонд 70 гаруй насны хөгшнийг үл таних гурван залуу дээрэмдэж улмаар хүнд гэмтээсэн хэрэг өчигдөр гарсан. Тэгвэл хэдхэн хоромын өмнө дээрэм хийсэн гурван залууг Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн саатууллаа.

 

Дээрэм хийсэн залуус 1990 онд төрсөн гэнэ. Яг одоо тэднээс байцаалт авч байна.

 

Eagle.mn

 

 


Нүүр хуудас