Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгоно

2016-01-08 16:42:42

 

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнөөдөр Засгийн газрын 113 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Уг тогтоолын дагуу хүүхдийн мөнгийг олгохдоо 1-17 дугаар бүлгийн өрхийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгохоор тогтсон юм. Гэвч иргэд хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгож эхэлсэнд шүүмжлэлтэй хандаж буй. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүүхдийн мөнгийг ялгавартай олгож болохгүй хэмээн байр сууриа илэрхийлсэн. Тиймээс Засгийн газраас цаашдаа бүх хүүхдэд Хүүхдийн мөнгө олгох нь зүйтэй хэмээн үзсэнээр тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүлж буй аж. Энэ оны төсөвт 147 тэрбум төгрөгийг хүүхдүүдэд олгохоор төсөвлөсөн бөгөөд энэ нь наймдугаар сар хүртэл хүрэлцээтэй аж. Харин наймдугаар сараас хойш төсвийн тодотгол хийснээр хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох юм байна. 

 

Л.Дэлгэр

 


Нүүр хуудас