Жирэмсэн эмэгтэйг хохироосон жолооч “тасарсан” байжээ

2016-01-08 15:14:35

 

Согтуугаар жолоо барьж, жирэмсэн эмэгтэйн амийг нь хохироосон харамсалтай хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, Нийслэлийн  Сүхбаатар дүүргийн 13-р хороо Чингэлтэйн өргөн чөлөө, Таван буудлын “Фортуна” авто сэлбэг худалдааны төвийн зүүн талын замд 25 настай эмэгтэйг мөргөж, амь насыг хохироосон ноцтой осол гарсан байна.

 

Тухайн үед жолооч М нь “Chevrolet Cruze” маркын суудлын автомашины жолоодож явсан бөгөөд цагдаагийн алба хаагч саатуулан шалгахад согтолтын зэрэг нь 3.45  гарсан байна. Өөрөөр хэлбэл, М замын хөдөлгөөнд оролцох чадваргүй болсон үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явжээ.

 

Тэрээр ийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гарган, улмаар Ж гэх 25 настай явган зорчигч эмэгтэйг мөргөж, амийг нь хохироосон байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр хохирогч эмэгтэй жирэмсэн байсан бөгөөд авто замын хажуугийн төмөр хашлаганы завсар чихэгдэж нас барсан байжээ. Одоогоор хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.

 

П.Жаргал


Нүүр хуудас