Үндсэн хуулийн 24 жилийн ойг тэмдэглэнэ

2016-01-08 15:04:40

 

Энэ амралтын өдрүүдэд Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойн арга хэмжээ Төрийн ордонд болох гэж байна. Энэ хүрээнд маргааш, нөгөөдөр хоёр өдөр Төрийн ордны хоёр давхарт сонирхогчдын Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн болох юм. Харин даваа гарагт Үндсэн хуулийн уг эхийг Төрийн түүхийн музейд залах ёслол болох бол 13-нд Улсын бага хурал, УИХ-ын гишүүдийн бүрэхийн эрхийн хугацаагаар гаргасан гэрэл зургийн нээлт, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимэдийн нэрэмжит шагнал гардуулах ёслол болох юм байна.

 

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас