Дээрэмдүүлсэн эмээ хүнд гэмтэж, ГССҮТ-д хүргэгджээ

2016-01-08 14:11:54

 

Гурван залуу нэгэн хөгшнийг цахилгаан шатанд дөнгөж ормогц, дээрэмдэн зугтаж буй бичлэг өнөөдөр цахим ертөнцөд цацагдлаа. Тодруулбал, тэд нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны  24 дүгээр байранд өчигдөр орой 22.02 цагийн орчимд гэртээ орохоор цахилгаан шатанд суух гэж байсан 70 настай Ц-ийн гар цүнхийг булааж, зугтсан юм.

 

Ингэхдээ хөгшнийг шатны уруу унагаж, чирч буй нь дүрс бичлэгт буужээ. Одоогоор дээрэм хийсэн залуусыг саатуулаагүй байгаа бөгөөд Цагдаагийн байгууллагынхан эрэн сурвалжилж байгаа аж.

 

Энэ талаар хохирогч Ц-ийн хүүтэй холбогдоход “Ээжийн минь хөл, гар, хамар хугарч хүнд гэмтсэн. Бид түргэн тусламж дуудан ГССҮТ-д хүргэсэн. Одоо эмчилгээ хийлгэж байгаа. Ээж маань тухайн үед цүнхэндээ бичиг баримт, гар утас, 40 орчим мянган төгрөгтэй явж байсан. Тэр дээрэм хийсэн залуусыг таньж мэддэг хүн байвал 88084113 дугаарын утсаар холбогдохыг хүсч байна” гэв.

 

П.Жаргал

 


Нүүр хуудас