“Монгол шуудан” ТӨХК хөрөнгийн бирж дээр IPO хийлээ

2016-01-08 13:49:34

 

“Монгол Шуудан” ТӨХК-ийн 34 хувийг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд хувьчлах ажил өнөөдөр амжилттай эхэллээ. 34 хувийг хувьчилснаар тус компани 6.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, энэ хөрөнгөөр автозамын логистикийн үйлчилгээний төсөл хэрэгжүүлэх юм байна. Өнөөдөр болсон анхдагч зах зээлийн арилжааг нээх ёслолд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцлоо. Энэ үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Өнөөдрийн энэ ажиллагаа дөнгөж эхлэл. Шинээр орсон хөрөнгө оруулагчид өөр хоорондоо хамтран ажиллаж, компанийнхаа үйл ажиллагааг олон улсад өргөтгөх, сайжруулж хүртээмжтэй болгох хариуцлагатай үүргийг хүлээж байна. “Монгол шуудан” ХХК ил тод, сайн засаглалын үлгэр дууриалыг бусад компаниудад үзүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв.

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас