Сонгуулийн хуулийн эцсийн найруулгыг сонсож байна

2016-01-08 11:36:24

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ. Мөн хуралдаанаар Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого баримтлах тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэх байсан ч Засгийн газраас татан авсан юм. Дараа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцсэн. Харин хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргаснаар дэмжлээ. Одоо Сонгуулийн хуулийн эцсийн найруулгыг сонсож байна.

 

Л.Дэлгэр


Нүүр хуудас