Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг эцэг эхчүүд өөрсдөө даах уу

2016-01-08 09:51:16

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

 

Уг төсөлд цэцэрлэгт хүмүүжиж байгаа хүүхдийн хоолны зардлын тодорхой хэсгийг эцэг, эх нь гаргахаар зааж өгчээ. Үүнд эмзэг бүлгийн айлын хүүхдүүд хамаарахгүй юм байна. Өөрөөр хэлбэл, хоолны зардлыг нь 100 хувь төрөөс даах аж.

 

Мөн Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх юм.

 

Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлтийг хэлэлцэх аж.

С.Аз


Нүүр хуудас