Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-01-08 08:40:00

 

09.00 цагт “Алтайн хүдэр” ХХК-ийн ажилчид байгууллагынхаа оффисын байранд суулт хийнэ.

 

9.30 цагт Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар НӨАТ-ын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцэнэ.

 

10.30 цагт НЗДТГ-ын Б танхимд Хотын захиргаа Харвардын их сургуультай  хамтран ажиллахаар болсон талаар мэдээлэл хийнэ.

 

10.50 цагт “Монгол шуудан” ТӨХК хувьчлагдан нийт хувьцааны 34 хувийг олон нийтэд санал болгож буй анхдагч зах зээлийн арилжааг нээх ёслолын үйл ажиллагаа болно.  

 

11.00 цагт Одон орон геофизикийн судалгааны төвд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дэслэгч Генерал, төр, нийгэм, цэргийн зүтгэлтэн Ж.Жамъян агсаны 100 жилийн ойг тохиолдуулан МУ-ын баатар Ж.Гүррагчаа мэдээлэл хийнэ. 


11.00 цагт МҮЭ-ийн холбоо хэвлэлийн бага хурал хийнэ.

 

11.00 цагт Гааль, Татварын Ерөнхий Газар байранд ГТЕГ, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, ШӨХТГ, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо хамтран НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийнэ.

 

12:00 цагт "Чингис" зочид буудалд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан АСЕМ-ын зочдод үйлчлэх 600 хөтөч орчуулагчийн сонгон шалгаруулалтын бүртгэлийг албан ёсоор нээнэ. 


Нүүр хуудас