20 насаар залуу харагдахын тулд юуг анхаарах хэрэгтэй вэ

2016-01-07 17:41:00

 

Хойд Каролина мужийн Шарлотт хотын Лаура Гордон 48 настай хэдий ч 20 насаар залуу харагддаг аж. Тэрээр залуу харагддаг нууцаа фитнессээр хичээллэх, эрүүл хооллох хэмээн хуваалцсан байна.

 

Гайхалтай биеийн галбир нь 451.000 хүн интернетэд түүнийг дагахад хүргэжээ. Фитнессээр хичээллэх нь түүний хоёрдогч ажил болсон байна.

 

Тэрээр фитнессээр хичээллэх дуртай биш бөгөөд үүнийгээ ажилд тооцдог аж. Фитнессээр хичээллэх, биеийн галбираа хадгалж чадах гэдэг маш хэцүү гэжээ. Тэрээр 23 наснаасаа фитнессээр хичээллэж эхэлсэн бөгөөд оффист ажиллан, гэртээ буйдан дээрээ сууснаар биеийн галбирт нь өөрчлөлт орж эхэлснийг мэдэрчээ.

 

 

Ингээд Лаура дасгал хийж эхэлсэн бөгөөд хийж буй дасгалаа DVD-д бичиж эхэлжээ. Тэрээр заланд хичээллэхийн оронд гэртээ фитнессийн хэрэгсэл худалдан авсан байна. Тэр биеийн дээд, доод, дунд хэсэгт зориулсан дасгалыг долоо хоногт гурван удаа нэг цаг  хийдэг аж.

 

 

Тэр хооллолтыг маш чухал гэж үздэг бөгөөд түргэн хоол, эрүүл бус хоол хүнс хэрэглэдэггүй. Хүмүүс түүнд “Чи туранхай болохоор хүссэн хоолоо идэж болох ямар азтай юм бэ?” гэдэг аж. Харин тэрээр “Би ийм хоол хүнс хэрэглэдэггүй тул туранхай байгаа юм” хэмээн хариулдаг гэнэ.

 

Тэрээр жин хасах цай хүнийг туранхай болгодоггүй гэдгийг анхааруулж байна.

 

 

 

Э.Цэнгэл

 


Нүүр хуудас