14.8 метр квадрат зуслангийн байр зохион бүтээлээ

2016-01-07 17:31:00

 

Хүмүүс амрахаар явахдаа ихээхэн зарлага гаргах хэрэгтэй болдог. Харвардын инновацийн лаборатори хөлсний зориулалтын жижиг байшинг зохион бүтээсэн нь энэ зах зээлийн хэв маягийг эвдэж чадсан аж. Энэ байр хүмүүсийг аялангаа гэртээ байгаа юм шиг мэдрэмж төрүүлэх боломжийг бүрдүүлж өгчээ.

 

14.8 метр квадрат энэ байр Массачусеттс мужийн ойд байрладаг ба нэг оройг өнгөрүүлэхийн тулд 99 ам.доллар төлөх аж. Тодорхой байрлалыг нууцалж буй хэдий ч эдгээр байшингууд Бостонгоос машинаар явахад хоёр цагийн зайтай гэнэ.

 

Эдгээр жижиг байшингууд ирээдүйн аялал жуулчлалын зах зээлд ноёрхож магадгүй байна.

 

 

 

 

 

Э.Цэнгэл

 


Нүүр хуудас