Дотоодын 65 компани импортоор гурил оруулж ирнэ

2016-01-07 17:26:00

 

Дотоодын 65 компанид импортоор гурил оруулж ирэх защөвшөөрөл олголоо. Энэ онд 40300 тонн улаан буудай гурил импортлохоос 28.500 тонн дээд, 10500 тонн нэгдүгээр, 1000 тонн хоёрдугаар гурилынх, меслин буюу холимог гурил нь 300 тонн байхаар заажээ.

 

Өнгөрсөн онуудад зөвхөн 10 гаруй АА нэгжүүдэд зөвшөөрөл олгодог байсан юм. Тэгвэл энэ онд Улаанбуудайн гурил импортлох хүсэлтэй 78 АА нэгж хүсэл ирүүлсэн байна.

Мөн дотоодын хүнсний хэрэгцээг хангадаг жижиг үйлдвэрүүдэд гурил нийлүүлэгч “Алейка”, “Өег” зэрэг аж ахуй нэгж тус бүр 7000 тонн гурил импортоор оруулж ирэх зөвшөөрлийг өгсөн аж. Учир нь эдгээр компаниуд нь импортоор оруулж ирсэн гурилныхаа 80 гаруй хувийг дотоодын хүнсний жижиг үйлдвэрүүдэд нийлүүлдэг бөгөөд үлдсэн хувийг зах зээлд борлуулдаг юм.  Тодруулбал, “Өег” компанийн хувьд 40 аж ахуй нэгжид импортын буудайгаа нийлүүлдэг. “Алейка импекс” компани 20 орчим аж ахуй нэгжид нийлүүлдэг байна.

 

Eagle.mn


Нүүр хуудас